ЭЗЭН ГЭЖ ХЭН БЭ

Таны Эзэн хэн бэ?

Асар том шоронгоос зугтах

Бидний амьдарч байгаа дэлхий бол сараалжгүй асар том шорон мэт юм. Дэлхийн бүх хүмүүс цаазаар авах ялаа хүлээж байгаа шоронгийн хоригдлууд мэт амьдарч байгаа.

Анхнаасаа Бурхан хүмүүсийг мөнх амьдрахаар бүтээсэн билээ. Харамсалтай нь хүн төрөлхтнөөр дамжиж энэ дэлхийд нүгэл орж ирснээр хүн бүгд нас бардаг болсон байна.

Гэвч хайр ихтэй Бурхан өөрийнхөө цорын ганц хүү болох Есүс Христийг нүгэлтэн бүхэнд аврал олгуулахаар энэ дэлхий рүү илгээжээ. Есүс Христ нь цовлогдсон ба бидний төлөө насаа эцэс болгосон билээ. Тэр ямар ч нүгэл үйлдээгүй бөгөөд хүн төрөлхтөний бүх нүглийг өөр дээрээ үүрч үүгээрээ ингэж шийтгүүлсэн юм.

Гэвч гурван хоногийн дараа Есүс Христ үхлийг даван гарч, үхлийг хөөсөн байна.

Түүний загалмайн дээр цовдлуулж нас барсан болон булшнаасаа сэргэн амилсан нь түүхийн фактууд юм. Таны Есүс Христад итгэдэг үгүй эсэх ба хувийн итгэл бишрэлээс хамааралгүйгээр түүний загалмай дээр цовдлуулж амь үрэгдсэн ба дахин амь орсон явдал бол түүхэнд болж өнгөрсөн үйл явдлууд юм.

Хэрэв Есүс загалмай дээр нас барсныхаа дараа булшинд үлдсэн бол тэр бидэн шиг ердийн мөнх бус амьдралтай байх байсан ба шоронгийн хоригдол мэт адил байх байсан.

Харин дахин амь орсноороо Есүс Христ энэхүү асар том шоронгоос зайлсан. Тэр бүх нүгэлтэнгүүд энэ нүгэлт дэлхийгээс салах цагт даган явж болох амьдралаас диваажин руу замыг тавьж өгсөн.

Ийм учраас бид Есүс Христийн дахин амилсан явдлаас амьдралын найдварыг гаргаж авч болно. Бид бүгд ирээдүйд нас барж, бидний бие хатаж эвдрэх ч, бидний амин сүнс үүрд мөнх диваажинд амьдрах болно. Энэ бол сайн мэдээ. Энэ бол үнэн.

Ийм учраас Есүс Христ бол бидний Эзэн ба Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрч мөн Тэр таны нүглүүдийн төлөө амиа өгсөн ба үүний дараа дахин үхлээс гарч амь орсон гэдэгт итгэ. Амьдралаа Есүс Христэд өг.

Та өмнө амьдарч байсан шигээ амьдралаа үргэлжлүүлж болохгүй. Худал хэлэх, шуналтай, бардам зан, атаархал, үзэн ядалт, гүтгэлэг, бэлгийн бусармаг байдал, залхуу, аминчхай зан, донтол, согтуурал, гутаан доромжлол, эцэг эхийнхээ үгэнд орохгүй байдал, шүтээн шүтэх байдал гэх нүглүүдээ наманчил.

Бурхан бол Ариун Амин Сүнсийг нүглээ наманчилсан ба Есүс Христэд номхон залбирсан хүмүүсд өгдөг.

Одоо өөрийнхөө сэтгэл зүрхээ нээгээд Есүс Христийг өөрийнхөө Эзэн ба Аврагч гэж итгэ. Нүглээ наманчилсан ба загалмай дээр Түүний цусаар өршөөгдсөн хүн л бүх сэтгэлээрээ Есүс Христийг дагах ба аврал, мөнхийн амьдралыг олж авна.

Сүүлчийн өдөр ирэхэд Бурхан таниас энэ ганц асуултыг л асуух болно:

Чиний Эзэн хэн бэ?


“Надад энд одоогийн библийн иш үг хэрэгтэй” (John 8:32)

Чиний Эзэн болтугай гэж Есүсийн төлөө мөргө

Тэнгэрлэг Бурхан минь, би амьдралдаа зөвхөн өөрийгөө л Эзэн нь байсан мэт амьдарч өнгөрөөсөн. Гэсэн хэдий ч, өнөөдөр би амьдралаа энэ маяг нөхцлөөр өнгөрөөх огт хэрэггүй байсан гэдгийг мэдэрлээ. Энэ цагт би өөрийнхөө бүх нүглүүдийг наманчилж, Есүс Христийг миний Эзэн ба Аврагч болохыг хүлээн авч байна.

Одоогоос эхлээд би өөрийнхөө Эзэнд дуулгавартай байж, түүнийг бүх зүрхээрээ дагах болно. Тэнгэрлэг Бурхан минь, та өөрийнхөө сайхан Ариун Амин Сүнсээ надад илгээнэ үү.

Та Есүс Христийн тухай илүүг мэдэж авах хүсэлтэй байна уу?

Хэрэв тийм бол итгэлтэй шударга Христчуудаас тусламж хүсээд, Библийг уншина уу.

Хэрэв танд энэ захиа таалагдсан бол бусад хүмүүст хуулбарыг нь тараах эсвэл цахим шуудангаараа явуулна уу. Энд цахим хуудсанд буй олон хэлээр орчуулагдсан PDF ба JPEG файлуудаар хадгалагдсан болно.